Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Улирлын чанартай болон баяр ёслолын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх байршил батлах тухай” А/267 дугаар захирамжийн хүрээнд Дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хүнсний худалдаа, явуулын хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 21 иргэнд зориулсан сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын сургалтын танхимд зохион байгууллаа. Сургалтаар улирлын чанартай худалдаа, үйлчилгээ болон явуулын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилт, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, бүтээгдэхүүний шошгололт, хадгалалт, түүнд тавигдах шаардлагын талаар мэдээлэл өгч, үйл ажиллагааны явцад үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө, зөвлөмж өглөө.












































































