Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газраас Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу Иргэн Г.Г, С.И  нарт холбогдуулан зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.  Дээрхи иргэд нь Засгийн газрын 224 дүгээр тогтоолоор батлагдсан “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт стандарт”-ын шаардлага хангаагүй бохир орчинд ахуйн нөхцөлд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Цахим орчинд “Гэрийн бууз”, “Том бууз”, “Гүзээнд боосон бууз “ хаягаар захиалга авч,  “Том бууз”, “Гүзээнд боосон бууз” шошготойгоор худалдаалж байгаа тул иргэд болон хүнсний дэлгүүр зах худалдааны төв, цайны газар зэрэг хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид цахим хаягаар мах, махан бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн