Алсын хараа:
Хүнсний хангамжийг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангана.
Эрхэм зорилго:
Үйлдвэрлэлийг дэмжин, хүнсний хангамжийг нэмэгдүүлж, эрсдлийг бууруулах замаар нийслэлийн хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр жигд, хүртээмжтэй хангана.
Чанарын бодлого:
Хүний нөөцийн цогц бодлого, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар чанартай үйлчилгээ үзүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлж Нийслэлийн иргэдийг эрүүл аюулгүй хүнсээр ханган хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ.
Үнэт зүйлс:
- Хууль дээдлэх
- Хамт олон (уур амьсгал, эв нэгдэл)
- Ёс зүй
- Мэргэшсэн байдал
- Манлайлал
- Хүнсний хангамж, аюулгүй байдал
Тэргүүлэх чиглэл:
- Нийслэлийн нутаг дэвсгэрт хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчдэд хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, зохистой дадал, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, стандартыг мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбарын үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, зээлийн бодлогоор дэмжих, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох,
- Хүлэмж, зоорь, агуулахын аж ахуйг хөгжүүлэн, импортыг орлох хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, борлуулалт, түгээлтийн логистик сүлжээг бүрдүүлэх, дэмжих, тариалангийн талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулах, жимс, жимсгэнийн суулгац тариалах боломжийг бүрдүүлэх, нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх,
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар үржлийн малд үзлэг, ангилалт хийх, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, малын үүлдэрлэг байдлыг сайжруулж, цэвэр үүлдрийн мал сүргийн тоог нэмэгдүүлэх, малын бэлчээр, тэжээл, усан хангамжийн нөөцийг нэмэгдүүлж, малыг байгаль, цаг уурын эрсдэлээс хамгаалах,
- Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг тодорхойлох стратегийн Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг тодорхойлох, стратегийн хүнсний улирлын нөөцийг бүрдүүлэн, хүн амыг гол нэрийн бүтээгдэхүүнээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангах, хүнсний боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлын ашиглалтыг сайжруулж, боловсруулсан бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх,
- Хүнсний сүлжээний бүх үе шатад хяналт, шалгалт хийх, зөрчлийг арилгуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагаатай холбоотой зөрчил үүссэн тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага оногдуулах.
Стратегийн зорилго, зорилтууд
Нийслэлийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын орчны шинжилгээний үр дүнгээр “тогтворжилтын стртатеги”-ийг баримтлах нь оновчтой байна.
- Хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримталж буй бодлогыг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэн, салбарын үйл ажиллагааг бодлогоор дэмжин, бизнес үйлчилгээ эрхлэхэд таатай орон зайг бий болгоно.
- Стандартын шаардлага хангасан хүнс үйлдвэрлэл, эрчимжсэн хөдөө, аж ахуйг хөгжүүлэн, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний улирлын хамаарлыг бууруулж, импортын бүтээгдэхүүнийг орлох дотоодын боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Хадгалалт, түгээлтийн (логистик) тогтолцоог төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хөгжүүлнэ.
- Хяналт шалгалтын үйл ажиллагааны үр дүн, бүтээмжийг дээшлүүлэн хүнсний аюулгүй байдлыг хангана.
- Тогтвортой хөгжилд тулгуурласан засаглалын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн бодлого төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Хоролдулам
Холбоо барих утас: 70140423
Цахим хаяг: khoroldulam.e@gmail.com

