- Хүнсний үйлдвэрлэлийн хэлтэс
- Хяналтын хэлтэс
- Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтэс
- Газар тариалан, мал аж ахуйн хэлтэс
Хүнсний үйлдвэрлэлийн хэлтэс нь нийслэлийн хүн амын эрүүл, хүртээмжтэй хүнсний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төрөөс үзүүлэх үйлчилгээний менежментийг боловсронгүй болгож, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих
Хэлтсийн чиг үүрэг:
- Хүнсний үйлдвэрлэлийн салбарын хэтийн болон дунд хугацааны бодлого, хөтөлбөр төсөл хэрэгжүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар санал хүргүүлэх
- Хүнсний үйлдвэрлэлийн салбарын талаарх хууль, тогтоомж, УИХ, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
- Үйлдвэрлэлийн хүрээг өргөтгөх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, дэвшилтэт технологи, техник тоног төхөөрөмжөө шинэчлэх талаар аж ахуйн нэгж байгууллагаас боловсруулах төсөл, саналд үнэлэлт өгөх, зохицуулалт хийх, холбогдох байгууллагад уламжлах, дэмжлэг үзүүлэх
- Хариуцсан салбарын бодлогын удирдамж, төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс гаргасан санал хүсэлтийг судлан шийдвэрлүүлж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх
- Үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологи нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;
- Хүнсний үйлдвэрлэлд мөрдөх технологийн баримт бичиг, журам, техникийн зохицуулалтыг үйлдвэрлэгч, мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулах, санал өгөх, баталгаажуулах, хяналтын байгууллагатай хамтран мөрдүүлэх ажлыг зохион байгуулах;
- Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зөвшөөрөл, сертификат олгох ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран олон улсын шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгож мөрдүүлэх;
- Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн нөөц, үнийн талаарх шуурхай мэдээллээр удирдлагыг хангах, холбогдох шийдвэрийн төсөл, санал боловсруулах
- Нийслэлийн хүн амын хүнсний бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой хангах асуудлыг зохицуулах, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамж нийлүүлэлтийн талаар судалгаа, тооцоо хийх;
- Хөдөө орон нутгаас түүхий эд бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагааг аймаг, орон нутаг болон бусад холбогдох газруудтай хамтран зохион байгуулах;
- Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд технологи эзэмшүүлэх, инноваци нэвтрүүлэх, сурталчлах ажлыг мэргэжлийн холбоод, сургалт эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран зохион байгуулах;
- Хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулах ажлыг мэргэжлийн холбоод, сургалт эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран зохион байгуулах
- Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйлдвэрлэлийн дотоодын болон хөндлөнгийн хяналтын олон улсын дэвшилтэт системүүдийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
- Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Үйлдвэрлэлийн зохистой дадал, Эрүүл ахуйн зохистой дадал, Аюулын дүн шинжилгээ эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо болон олон улсынчанарын удирдлагын тогтолцоо,стандартуудыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Тусгай зөвшөөрөлтэйгөөр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх хүсэлт тавьсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ирүүлсэн төслийн материалд холбогдох журмын дагуу үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэрлүүлэх
- Органик, зохицуулах үйлчилгээтэй хүнс болон шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсний бодлого, зохицуулалтыг хангах
Хяналтын хэлтэс:
Хүнсний сүлжээний бүх үе шатанд эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах чанартай үйлчилгээ бүтээгдэхүүн хэрэглэх, бизнес эрхлэх таатай орчин нөхцөл болон нийгмийн тогтвортой хөгжлийг хангуулахад төрийн өмнөөс хяналт шалгалт зохион байгуулах замаар зөрчлийг арилгуулах хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах,
Хяналтын хэлтсийн чиг үүрэг:
Нийслэлийн нутаг дэвсгэрт хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж хүний амь нас, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, иргэдийг эрүүл аюулгүй хүнсээр хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах, зөвлөмж, зөвлөгөө өгөх, хоол хүнсээр дамжих хордлого, халдвараас сэргийлэх, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангуулах;
Хүнсний худалдааны үе шат буюу агуулах, тээвэрлэх, хадгалах, худалдаалах үйл ажиллагаанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, дотоод хяналтын хэрэгжилт, хууль тогтоомжийн мөрдөлт, хүнсний аюулгүй байдлыг хангуулахад хяналт тавих;
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын барилга байгууламж, тоног төхөөрөмж, жор технологи, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шинжилгээ баталгаажилт, тээвэрлэлт, хадгалалт, мэргэжлийн хүний нөөц, зохистой дадлын мөрдөлт, дотоод хяналтын үйл ажиллагаанд хяналт тавих;
Хүнсний үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, жор технологи хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шинжилгээ баталгаажилт, үйлдвэрлэлийн зохистой дадлын мөрдөлт, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, техникийн зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрлэлийн дотоод хяналтыг хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавих;
Худалдаа, нийтийн хоол үйлдвэрлэл, хүнсний үйлдвэр, газар тариалангийн үйл ажиллагаанд хийсэн эрсдлийн үнэлгээнд үндэслэн хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх замаар хууль тогтоомж, стандартын хэрэгжилт, хүнсний аюулгүй байдлыг хангуулах;
Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тариалах, хадгалах зоорь, агуулах, тээвэрлэх, худалдаалах, ургамал хамгааллын бүтээгдэхүүний импорт, хадгалалт, тээвэрлэлт, худалдаалалт, хэрэглээнд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Төрийн хяналт шалгалтын тухай, Ургамал хамгааллын тухай, Тариалангийн тухай, Таримал ургамлын үр, сортын тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон бусад холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актын хүрээнд хяналт тавих;
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.1, 6.5.2 дахь хэсэгт заасны дагуу Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд холбогдох техникийн зохицуулалт, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж үйл ажиллагааны дүгнэлт гаргах;
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.3 дахь хэсэгт заасны дагуу Нялх, балчир, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон хоол үйлдвэрлэл эрхлэгчдэд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж үйл ажиллагааны дүгнэлт гаргах;
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 151.1.3 дахь заалтын дагуу Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдэд улсын байцаагчийн болон ажлын байрны дүгнэлт гаргах; (Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ)
Зөрчил гаргасан хүн, хуулийн этгээдэд хуульд заасны дагуу арга хэмжээ авах, зөрчлийг арилгуулах;
Хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, эрсдлийг бууруулах арга хэмжээ авах;
Хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгчдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах.
Хэлтсийн дарга, Бодлого төлөвлөлт хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, Хууль эрх зүй, гэрээ, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, Хүний нөөцийн мэргэжилтэн, Дотоод ажил, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн, Тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн, Архив, бичиг хэргийн ажилтан, даргын туслах гэсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Захиргааны хэлтэс нь дараах чиг үүрэгтэй ажиллаж байна. Үүнд:
- Нийслэлийн хүнс, аж ахуйн үйлдвэрлэгчдэд аж ахуйгаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөв зохистой эрхлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн сургалт, семинар зохион байгуулах, тэдэнд холбогдох эрх зүйн зөвөлгөө өгөх, салбарын хүрээнд инноваци нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, дэмжиж ажиллах.
- Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хүний нөөцийн бодлогыг зөв хэрэгжүүлэх, ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шуурхай шийдвэрлүүлэх, мэргэжилтнүүдийг удирдлагаар хангах.
- Монгол Улсын Засгийн газрын бодлого болон нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн засаг дарга, нийгмийн зорилтын хэрэгжилтэнд хяналт тавьж гүйцэтгэлийг хангуулах.
- Байгууллагын үйл ажиллагаанд эдийн засгийн судалгаа, тооцоо хийж, үнэлэлт өгөх, төсөл төлөвлөгөө зохиох, Хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн оновчтой бодлого боловсруулах, удирдлагын шийдвэр гаргах үйл явцыг шаардлагатай мэдээ судалгаа, тооцооллоор хангах.
Нийслэлийн газар тариалангийн үйлдвэрлэлийг байгаль, цаг уурын нөлөөллөөс бүрэн гаргаж, усалгаатай болон хамгаалагдсан хөрсний аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологи, механикжуулалт, автоматжуулалтыг нэвтрүүлэх, зоорь, агуулахын багтаамжийг нэмэгдүүлэх замаар нийслэлийн төмс, хүнсний ногооны өсөн нэмэгдэж буй хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах,
Нийслэлд эрчимжсэн фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулж, бүртгэлжүүлэх, шилжилт хөдөлгөөнийг хянах замаар нийслэлийн хүн амын мах, сүүний хэрэгцээг экологийн цэвэр, баталгаат бүтээгдэхүүнээр хангах үүрэгтэй тус тус ажиллаж байна.
Газар тариалан, мал аж ахуйн хэлтэс нь дараах чиг үүрэгтэй ажиллаж байна. Үүнд:
- Усалгаатай газар тариалангийн үйлдвэрлэлийг бүхий л талаар дэмжиж, орон нутгийн онцлогт илүү зохицсон агро-техник, аж ахуйн зохион байгуулалтыг боловсронгуй болгосноор усалгаатай тариалангийн хэмжээг нэмэгдүүлнэ.
- Шинээр газар тариалан эрхлэгчдэд технологийн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, сургалт явуулах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий агропаркийг байгуулах
- Өрхийн тариаланг өргөжүүлэн, эрчимжүүлэн хөгжүүлж, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангах хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлнэ.
- Хөрсний элэгдэл, чийгийн хангамж, гангийн давтамж, хөрсний үржил шимийн бууралт зэрэг хөрс, цаг уурын өнөөгийн нөхцөл, байдалд тохирсон дэвшилтэт технологид нийцсэн техникийн шинэчлэлийн бодлогыг тууштай баримтална.
- Байгаль орчинд халгүй аргаар ургамал хамгаалах болон хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах үйл ажиллагааг өргөтгөнө.
- Хамгаалагдсан хөрсний буюу шилэн, нийлэг хальсан хүлэмж, дарлага, туннелийн аж ахуйг дагнан эрхлэх явдлыг дэмжинэ.
- Зоорь, агуулахын аж ахуйн технологийн төвшинг сайжруулан хүртээмжийг нэмэгдүүлснээр хүнсний ногооны хэрэглээний бүтэц, жилийн тогтвортой хангамжид чанарын өөрчлөлт гаргана.
- Жимс, жимсгэний аж ахуйг өргөжүүлэн хөгжүүлэх замаар хүн амын хүнсний бүтэц дэх жимс, жимсгэний хэрэглээг нэмэгдүүлнэ.
- Мал аж ахуйн талаар гарсан хууль, тогтоол, захирамж, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар малын үүлдэрлэг байдлыг сайжруулан арвин ашиг шим бүхий мал сүргийг мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд үржүүлж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Нийслэлд үржүүлж байгаа малын ялган тэмдэглэх, тэдгээрийн удам гарвал, ашиг шим, үржил эрүүл мэндийн үзүүлэлтийг бүртгэлд авах, шилжилт хөдөлгөөнийг хянах бүртгэлийн анхан шатны өгөгдлийг мэдээллийн нэгдсэн санд оруулах, боловсруулах дамжуулах, ашиглах зэргээр мал тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдлын баталгааг бүртгэлээр дамжуулан хянаж, мэдээлэх
- Эрчимжсэн мал аж ахуйн загвар аж ахуй бий болгох болон малын үржлийн ажлыг зохион байгуулах.
- Мал аж ахуй эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэгцээт хадлан, тэжээлийн хэмжээг тодорхойлох, бэлтгүүлэх, тэжээллэг, арчилгаа, маллагааны технологийн зөвлөмж өгөх, мал өвөлжүүлэх ажлыг зохион байгуулах
- “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих”, “Монгол мал” хөтөлбөрүүдийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
- Эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийг сургалтанд хамруулах, гарын авлага, зөвлөмж болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах
МАЛ ҮРЖЛИЙН АЛБА
Малын генетик нөөцийг ашиглах хамгаалах, сайжруулах мал аж ахуйн нөхөн үйлдвэрлэлийг өргөтгөх, удмын санг хамгаалах, үржил селкцийн ажил үйлчилгээг зохион байгуулж, чанарыг дээшлүүлж хөгжүүлэх, мэргэжил аргазүй, мэдээллээр хангах, дэмжих үр дүнг нэгтгэн, тайлагнах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд оршино.
Тус алба нь дараах чиг үүрэгтэй ажиллаж байна.
- Малыг ялган тэмдэглэж, бүртгэлд хамруулах
- Малын үүлдэрлэг байдлыг батжуулан сайжруулах, ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэх
- Мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлтийг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
- Малын генетик нөөцийн биет болон биет бус үнэлгээг хийлгэх, эдийн засгийн эргэлтэд оруулж үр шим, ашиг хүртэх
- Малын эрсдэл даах чадавхыг бататган бэхжүүлэх
- Бүс нутгийн онцлогт дасан зохицсон малын шинэ үүлдэр, омог бий болгох
- Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээнд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх
- Малын ашиг шим, түүхий эдийн чанарын шинжилгээ, үнэлгээ хийж, үндэсний үйлдвэр, зах зээлд чанартай түүхий эд нийлүүлэх
- Малын удам зүйн үнэлгээний бүртгэл Үржүүлгийн бүтээгдэхүүний бүртгэл
- Малыг бүртгэх, мэдээллийн нэгдсэн сангийн программ хангамжийг сайжруулах
- Мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг сайжруулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх
- Малын генетик нөөцийн тухай хууль болон түүнийг дагаж гарсан тогтоол шийдвэрийг сурталчилан таниулах
- Малын гаралтай түүхий эдийн урамшууллын тогтолцоо /арьс, шир, ноос, тэмээний ноос/