
✅Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөгжлийн шийдэл ТББ-ын Бэст хөтөлбөртэй хамтран 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр органик салбарт үйл ажиллагаа явуулж буй болон шилжилтийн үеийн бизнес эрхлэгчдийн ажлын байртай танилцан бизнес аялал хийх, туршлага хуваалцах, органик үйлдвэрлэгчдэд тулгарч буй асуудалтай газар дээр нь танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчныг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Үлэмж органик” ХХК, “Түмэн шувуут”” ХК, “АПУ дэйри” ХХК-иудын үйл ажиллагаатай 15 аж ахуйн нэгжийн 20 төлөөллийг танилцууллаа.