Нийслэлийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс хамтран тус дүүргийн Хүчит шонхор ХХК-ийн Шонхор худалдааны төвийн 68, Мөнгөт цахир трейд ХХК-ийн Нарлаг дэнж худалдааны төвийн 15, Анко ХХК-ийн Нарантуул-2 худалдааны төвийн 107 лангуу түрээслэгчдийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ.

Хүчит шонхор ХХК-ийн Шонхор, Мөнгөт цахир трейд ХХК-ийн Нарлаг дэнж худалдааны төвүүдэд  шошгын зөрчилтэй, хадгалалтын хугацаа дууссан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан борлуулсан, итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгүй, жин хэмжүүр баталгаажилтгүй, хоолны газрууд стандартын шаадлага хангаагүй, батлагдсан жор технологииг мөрдөж ажилладаггүй зөрчлүүд илэрлээ.
Анко ХХК-ийн Нарантуул-2 худалдааны төв нь үйл ажиллагаандаа дотоод хяналтыг хэрэгжүүлж хэвшсэн байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн