Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүнсний худалдаа, үйлдвэр, хоол үйлчилгээний нийт 182 аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудад Монгол улсад зохион байгуулагдах “Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын суурь конвенцийн оролцогч талуудын 17 дугаар бага хурлын (COP17) бэлтгэл ажлын хүрээнд хоол, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр зөвлөмж, мэдээлэл өгөх, гүйцэтгэлийн төлөвлөгөөний 3.3.1, 3.3.2 дахь заалтад тусгагдсаны дагуу хуванцар савны зохистой хэрэглээ, нэг удаагийн хоолны хэрэгслийн сонголт, холбогдох стандартууд болон хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулахад дотоод хяналт шалгалтыг хэрхэн зохион байгуулж үр дүнг тооцох, хүн амд аюулгүй, шинэлэг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүргэхэд анхаарах асуудлын талаар 05 дугаар сарын 27-ны өдөр хамтарсан сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын явцад 6 төрлийн мэдээлэл, сэрэмжлүүлгийг гарын авлага болгож тараалаа.
















































































