Баянгол дүүргийн Ерөнхий менежерийн баталсан хөтөлбөрийн дагуу тус дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 109 аж ахуйн нэгжүүдэд 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтэс хамтран сургалт зохион байгууллаа.


Сургалтаар хоол үйлдвэрлэл, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль, дүрэм, журмууд, холбогдох стандартын шаардлага, анхаарах асуудал, байгууллага, аж ахуйн нэгжийн дотоод хяналтын асуудлуудаар мэдлэг олгож, мэдээлэл хийлээ.






















































