Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газраас 2026 оны 01 дүгээр сарын 17-ний өдрөөс эхлэн Нийслэлийн Засаг даргын А/35 дугаар захирамжийн дагуу 9 дүүргийн 14 байршилд зохион байгуулагдаж буй “Сар шинийн үзэсгэлэн” худалдаа болон хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2026 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн 08-00-02/05 дугаартай Нийтээр тэмдэглэх баяр болон цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж байна.



Шалгалтад хүнсний худалдаа,үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл үйлчилгээний нийт 110 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулан, илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоож, холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулан, зөвлөгөө зөвлөмж өгч, мэдэгдэл хүргүүлэн, хүнсний аюулгүй байдлыг хангуулан, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.









































































