Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн даргын баталсан сургалт зохион байгуулах хөтөлбөрийн дагуу 2026 онд төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдах Баянгол дүүрэгт хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг 30, хүнсний худалдаа үйлчилгээ эрхэлдэг 30 аж ахуйн нэгж байгууллагын удирдах албан тушаалтан, менежер, дотоод хяналт хариуцсан ажилтнуудыг хамруулан 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын сургалтын танхимд зохион байгууллаа.


Сургалтаар Холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилт, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хэрхэн хангуулах, бүтээгдэхүүний шошгололт, хадгалалт, түүнд тавигдах шаардлагын талаар мэдээлэл өгч үүсч болзошгүй эрсдлээс хэрхэн сэргийлж ажиллах талаар зөвлөгөө өглөө.
































































