ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохиоцуулах газар, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн сүүний үхрийн өндөр ашиг шимт цэвэр,эрлийз малын бүртгэлийн ажлыг 5 өдрийн зохион байгуулж ажиллаа. Өндөр ашиг шимт үхэр сүргийн бүртгэлжүүлэх ажлын хэсэгт Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Мөнхнасан, Нийслэлийн Мал үржлийн албаны дарга Ч.Түмэн-Өлзий, мэргэжилтэн С.Пүрэвдорж, М.Мандах, Дэлхийн банк, МАА-н эзэн төслийн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн мэргэжилтэн Д.Ганбат, Дүүргийн ХАА-н тасгийн дарга, мэргэжилтэн нар ажиллав.
Өндөр ашиг шимт үхэртэй 3 аж ахуйн нэгж, 24 өрхийн 906 үхрийг ялган тэмдэглэж, малын бүртгэлийн системд бүртгэлжүүлээд байна.

























































