Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Хархорин хүрээ ХХК-ийн Хархорин худалдааны төвийн орчимд нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай худалдаа эрхэлж буй иргэдийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Баянгол дүүргийн менежер Ж.Баатар, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн нартай хамтран холбогдох чиглэлийн улсын байцаагчид хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар ил задгай хүнсний бүтээгдэхүүн худалдаалж буй иргэдэд стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд худалдаа эрхлэхгүй байх  хүнсний аюулгүй байдлыг хангуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх  талаар зөвлөгөө зөвлөмж өгч ажиллалаа..

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн