Нийслэлийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын алба, ыСанхүүгийн Зохицуулах хорооны Мөнгөн зээлийн зохицуулалтын албатай хамтран 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хууль, эрх зүйн мэдлэг олгох” сургалтыг зохион байгуулав.


Сургалтад Нийслэлийн хэмжээнд хүнсний жижиглэн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 226 аж ахуйн нэгж, иргэн хамрагдлаа.
Сургалтаар Хүнсний худалдаалалтад мөрдөгдөх хууль тогтоомж, стандарт, техникийн зохицуулалт, дүрэм, журмууд болон Хүн амын хоол тэжээлийн VI судалгааны онцлох үр дүн, Хүнсний аюулгүй байдал сэдвээр судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнууд илтгэл тавилаа.


Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн олон нийттэй харилцах асуудал, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн Д.Гантамир
Холбоо барих утас: 70140423
Цахим хаяг: davaatamiraa@gmail.com


















































