Багануур дүүргийн 45 жилийн ойн баяр наадмын үеэр үйл ажиллагаа явуулах хоол болон хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран сургалт зохион байгууллаа.



Сургалтаар 114 иргэн, аж ахуйн нэгжүүдэд хоол үйлдвэрлэл, худалдаа, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль, дүрэм, журмууд, холбогдох стандартын шаардлага, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, галын аюулгүй байдал зэргийг хэрхэн анхаарч ажиллахыг зөвлөлөө.






















































