Монгол Улсын Ёс зүйн хорооноос зохион байгуулж буй Хүндэлье, Энэрье ёс зүйн нөлөөллийн аяны хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн газрын ёс зүйн дэд хорооноос Төрийн албан хаагчийн хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлэх, хэрэгжүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, ажиллагсдын идэвхи оролцоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд байгууллагын нийт албан хаагчдын дунд Төрийн албан дахь ёс зүй сэдэвт АХА тэмцээнийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа.


























































