Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.”СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ эзэмшигч нь уг зөвшөөрлийг бэлэглэх, худалдах, барьцаалах, “ТҮРЭЭСЛЭХ” зэргээр бусдад шилжүүлэх болон энэ хуульд зааснаас бусад тохиолдолд үйл ажиллагаа явуулах байршлыг өөрчлөхийг хориглоно гэж заасан байдаг. Шалгалтаар Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг иргэн, аж ахуйн нэжгид түрээслэх зөрчил ихээр илэрч байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйл.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих хэсгийн  8 дугаар заалтад “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар бусдад шилжүүлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Иймд  “СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИД ТҮРЭЭСЛЭХГҮЙ”  байхыг анхааруулж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн