✅”Ногоон Ази сүлжээ ОУТББ”-ын санаачилга, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын Хөгжлийн албан ёсны тусламж хөрөнгө, санхүүжилтээр байгуулсан “ЖИМС, ЖИМСГЭНЭ ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙН СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ”-ийг хамтын ажиллагааны гэрээний дагуу 2023.05.15-ны өдөр Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар албан ёсоор хүлээн авлаа.
✅Үйлдвэр нь Монгол улсад түгээмэл ургадаг жимс, жимсгэнэ боловсруулах орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон болно. Нийслэл, хөдөө орон нутагт жимс, жимсгэний тариалан эрхлэгч иргэн, хоршоо зэрэг зорилтод бүлгийн аж ахуй эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулах, байгаль экологид ээлтэй, цөлжилт, хөрсний элэгдлийг бууруулах, байгалийн тэнцвэрт байдлыг хангах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөөлөл үзүүлэх юм.








































