
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 1989 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэн хөгжүүлэх, нэгжээс авах ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор “Шилмэл мал 2025” гойд ашиг шимт малын үзэсгэлэн, дуудлага худалдаа энэ сарын 3, 4-нд Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдэд сүү, сүү махны чиглэлийн эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл оролцож сүүний гарц, үүлдэрлэг байдлаараа амжилттай оролцлоо.



🏆 Хосолмол ашиг шимт төрөлд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороооны фермер иргэн Н.Баттөмөрийн Алатау үүлдрийн бух тэргүүн байрт,
🏆Сүүний чиглэлийн үхрийн төрөлд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороооны фермер ЭНХАНУНГОО ХХКомпаны Хар тарлан үүлдрийн үнээ тэргүүн байрт,
🥈 Сүүний чиглэлийн үхрийн төрөлд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороооны фермер ЭНХАНУНГОО ХХКомпаны Хар тарлан үүлдрийн үнээ дэд байр, 🥉 Сүүний чиглэлийн үхрийн төрөлд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороооны фермер иргэн Н.Баттөмөрийн Алатау үүлдрийн үнээ гутгаар байрт тус тус шалгарсан амжилт үзүүллээ.