Монгол Улсын Засгийн газрын 47 дугаар тогтоолоор Атрын-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд зээлд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжтэй “Хяналт тавих гэрээ”-г байгуулан гэрээний хэрэгжилтийн дагуу хяналт тавьж ажиллаа. Нийслэлийн хэмжээнд зоорь агуулах барих чиглэлээр хөрөнгө оруулалтын зээлийг 7 аж ахуйн нэгж, иргэн хамрагдаж ажлын явц 55 хувьтай явагдаж байна. Хүлэмжийн аж ахуй эрхэлдэг 4 аж ахуйн нэгж эргэлтийн хөрөнгийн зээлд хамрагдаж, техник тоног төхөөрөмж, үр бордоо худалдан авч, хүлэмжийн ногооны үйлдвэрлэл 1.2 га талбайгаар нэмэгдсэн байна.
















































