Сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Их наяд плаза гадна талбай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тусгаар тогтнолын талбай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Жуковын талбай, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төв, Баянгол дүүргийн 15 дугаар хороо Байгаль эх цогцолбор гэсэн 5 байршилд хонины мах-13000 төгрөгөөр худалдан борлуулж эхэллээ.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан 5016 тн нөөцийн мах бэлтгэн нөөцөлсөн. Нийслэлийн 9 дүүргийн 386 цэгээр 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн жижиглэнгээр үхэр, хонины мах худалдаалж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн