Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн даргын баталсан сургалт зохион байгуулах хөтөлбөрийн дагуу 2026 онд төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдах Сонгинохайрхан дүүрэгт хүнсний худалдаа үйлчилгээ эрхэлдэг 29 аж ахуйн нэгж байгууллагын удирдах албан тушаалтан, менежер, дотоод хяналт хариуцсан ажилтнуудыг хамруулан 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын шинэ байрны сургалтын танхимд зохион байгууллаа.


Сургалтаар Холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилт, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хэрхэн хангуулах, бүтээгдэхүүний шошгололт, хадгалалт, түүнд тавигдах шаардлагын талаар мэдээлэл өгч үүсч болзошгүй эрсдлээс хэрхэн сэргийлж ажиллах талаар зөвлөгөө өглөө.
































































