Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтад 19 зах, худалдааны төв, 344 лангуу түрээслэгч иргэд, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 31 аж ахуйн нэгж хамрагдав.

   Шалгалтаар, гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын хугацаа дууссан, шошгын зөрчилтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдаалсан, үйлчилсэн, стандарт эрүүл ахуйн шаардлага хангаж ажилладаггүй зөрчлүүд илэрлээ. Дээрх зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар харуцлага тооцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг холбогдох байгууллагуудад хүргүүллээ. Мөн шалгалтад хамрагдсан газруудад хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрт хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар зөвөлгөө, зөвлөмжийг өглөө.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн