Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2025 оны 02 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд Нийслэлийн 9 дүүрэгт нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч, жижиглэнгээр худалдан борлуулах хүнсний худалдааны 369 газарт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Татварын газар, Дүүргүүдийн хүнс худалдааны хэлтэстэй хамтран сургалт зохион байгууллаа.
  Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн хуулиар хүлээх үүрэг, холбогдох хууль тогтоомж болон 2022 оны 224 дүгээр тогтоолоор батлагдсан “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ыг танилцууллаа. Мөн тус техникийн зохицуулалтын 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн төхөөрөх үйлдвэрт бэлтгэсэн махыг худалдаа, үйлчилгээнд хэрэглэх заалтыг мөрдөж ажиллах талаар мэдээ мэдээлэл өгч ажиллалаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн