НХХААГ, НЭМГ-ын хамтарсан удирдамжийн дагуу Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах Барс импекс ХХК-ийн Барс худалдааны төвийн хүнсний бүтээгдэхүүний 422, хоол, үйлдвэрлэл үйлчилгээний 3 иргэний, согтууруулах ундаа худалдаалдаг 5 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ.
Тус Барс худалдааны төвд хийсэн шалгалтаар, гарал үүсэл нь тодорхойгүй, шошгын зөрчилтэй, хадгалалтын хугацаа дууссан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан борлуулсан, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хадгалалтын горимын дагуу хадгалж, худалдаалдаггүй, итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгүй, жин хэмжүүр баталгаажилтгүй, хоолны газрууд стандартын шаадлага хангаагүй, батлагдсан жор технологииг мөрдөж ажилладаггүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр үйл ажиллагаандаа дотоодын хяналт хангалтгүй тавьдаг зөрчлүүд илэрлээ.
Хяналт шалгалт үргэлжилж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн