Нийслэлийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас хүнсний аюулгүй байдлыг хангуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд томоохон зах, худалдааны төвүүдэд холбогдох төрийн байгууллагуудтай хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байна. 

Чингэлтэй дүүрэгт байрлах Алтжин Бөмбөгөр худалдааны төвийн 57 түрээслэгч иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй, итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгүй, хаяг шошгын зөрчилтэй, хадгалалтын хугацаа дууссан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан борлуулсан, жин хэмжүүр баталгаажилтгүй, хоолны газрууд стандартын шаадлага хангаагүй, батлагдсан жор технологиийг мөрдөж ажилладаггүй зөрчлүүд илэрлээ. Холбогдох хууль тогтоомжийн дагуу илэрсэн зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн