

Төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдахаар зарлагдсан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зочид буудал, амралтын газрын дэргэдэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг 20 аж ахуйн нэгж, иргэдэд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг таниулах, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж, сайжруулах нь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдлын талаар 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр сургалт зохион байгууллаа.
























































