Нийслэлийн 9 дүүргийн нутагт дэвсгэрт газар тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн ил талбай болон хүлэмж, жимс жимсгэнийн тариалалтын байдалтай танилцаж, ургацын баланс тогтоож, Атар-4 аяны хүрээнд олгогдож байгаа хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.


Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 497.3 га талбайд төмс хүнсний ногоо, 773 га талбайд малын тэжээл, 194 га талбайд жимс жимсгэнэ, 50.6 га талбайд хамгаалагдсан хөрсөнд тариалсан ба ургацын байдал хэвийн байна.
























































