Монголын морин спорт, уяачдын холбоо үүсгэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ой, “Их хурд-10” шигшмэл хурдан морьдын уралдаан, монгол уяачдын өдөрт зориулсан баяр наадмын үеэр Хүй 7 худагт хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад Сонгиохайрхан дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газартай хамтран худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тавигдах стандарт, эрүүл ахуйн нөхцөл, шаардлага, анхаарах асуудал, өмнөх жилүүдийн хяналт шалгалтаар илэрч байсан нийтлэг зөрчил дутагдал болон эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар сургалт хийж мэдээлэл өгсөн.

Сургалтад хамрагдсан 55 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж, хүнсний аюулгүй байдлаар талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн