Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас зохион байгуулж буй “Импортын хүнсний худалдаа-хяналт” сэдэвт аяны хүрээнд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсээс Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн бага, дунд ангийн багш, сурагчдыг хамруулан Хүүхдийн хооллолт, Эрүүл-хүнс хэрэглэе, Хүнсний бүтээгдэхүүнд тавигдах хаяг шошгын мэдээлэл сэдвүүдийн хүрээнд 2025 оны 10 дугаар сарын 15 -ны өдөр сургалт зохион байгууллаа.

          Сургалтад хамрагдсан 80 сурагчдад хүнсний бүтээгдэхүүний хаяг, шошгыг  зөв уншиж сурах талаарх зөвлөмж бэлтгэн хүргүүлж, сурагчдын дунд хүнсний бүтээгдэхүүний шошгыг зөв ойлгож мэдээлэл авсан талаарх асуулт хариултын тэмцээн зохион байгуулж, амжилттай оролцсон 6 сурагчдад “Өргөмжлөл” гардууллаа.

            Сургалтын явцад сургууль орчинд түгээмэл худалдаалдаг гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, тайлбарлан таниулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хүүхдүүдийн асуусан асуултад хариулж, тэдний санал бодлыг хуваалцаж харилцан ярилцсан үр дүнтэй сургалт боллоо.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн