✅“Хүртээмжтэй мал аж ахуй” төслийн хүрээнд байгуулагдаж буй “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл сургалтын төв”-ийн барилгын нээлтийн тууз хайчлах арга хэмжээнд ХХААХҮ-ийн Дэд сайд М.Ганхүлэг, БНСУ-ын Монгол улсад суугаа элчин сайд Ким Жон Гү, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Койка ОУБ-ын болон Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын төлөөлөл оролцлоо. 


✅БНСУ-ын Засгийн газар, КОЙКА ОУБ-ын санхүүгийн дэмжлэгээр 1500 мкв талбай бүхий сургалт, үйлдвэрлэл, хурал зөвлөгөөн зохион байгуулах тоноглол бүхий ногоон байгууламж, дэд бүтцийг цогцоор нь шийдсэн бүтээн байгуулалтыг СХД-ын 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж байгуулсан.


✅Уг төсөл нь “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан малын чанар, ашиг шимийг сайжруулах, малын тоог чанарт шилжүүлж, малын генийн санг хамгаалах, эрчимжсэн мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгасан Нийслэлд эрчимжсэн мал аж ахуйг кластер байдлаар төрөлжүүлэн хөгжүүлэх зорилт арга хэмжээг хэрэгжүүлэхэд түлхэж болохуйц сургалт, үйлдвэрлэлийн цогц бүтээн байгуулалт болсон байна.
УБ хот СХД-ын 21-р хороо Жаргалант тосгон 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн