Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэстэй хамтран “Хүнсний зориулалтын бус хуванцар савны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд хуванцар сав, нийлэг хальсан уутны хэрэглээг бууруулах, сэрэмжлүүлэг зөвлөмж, зөвлөгөө өгөх,  улирлын чанартай хүнсний худалдаа, явуулын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, ил задгай худалдаа явуулдаг иргэдэд холбогдох хууль, тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангаж, эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллах талаар сургалт зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан 17 аж ахуйн нэгж, 10 иргэнд холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангаж, эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллах талаар зөвлөмж, зөвлөгөө өглөө.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн