Мах, махан бүтээгдэхүүний техникийн зохицуулалт батлах тухай” Монгол улсын Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн Мал эмнэлгийн газартай хамтран Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлж буй 25 аж ахуйн нэгжийн төлөөлөлд худалдааны газрын стандарт, шаардлага, хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрт хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар сургалт явууллаа.

Сургалтад хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлд эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөмж тараан, худалдаа эрхлэгчдийн асуусан асуултад хариулт өгч, санал бодлыг нь хуваалцлаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн