Нийслэлийн 6 дүүргийн 26 иргэн, аж ахуйн нэгж 30 гаруй нэр төрлийн төмс, хүнсний ногоо, нөөшилсөн бүтээгдэхүүнээр оролцож, 44.6 мянган тонн ногоог борлуулж, амжилттай оролцлоо. “Намрын ногоон өдрүүд-2025” үзэсгэлэн худалдааны шилдгүүдээр Улаанбаатар бүсийн шилдэг аж ахуй нэгжээр “Жожилдаян” ХХК, газар тариалангийн салбарын “Шилдэг өрхийн тариаланч”-аар Хан-Уул дүүргийн 13-р хорооны ногоочин О.Цогцолмаа нар шалгарч шагналаа гардан авлаа.






















































