📌 Зээлийн хүсэлт гаргагч нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:
📄 Аж ахуйн нэгж нь Монгол Улсын холбогдох хуулийн дагуу үүсгэн байгуулж, бүртгэгдсэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд байх (Улсын бүртгэлийн гэрчилгээ);
⚖️ Энэ гэрээний хугацаанд Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр төлөх өр төлбөргүй байхаас гадна өмнө хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрт хамрагдаж, гэрээний үүргээ биелүүлээгүй нь шүүхээр нотлогдоогүй байх;
📨 Зээл авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж зээлд хамрагдах хүсэлтээ аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд гаргана.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг судлан, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын саналыг харгалзан тухай бүр банкуудад албан бичгээр нэрийг хүргүүлнэ.
💻 Зээл хүсэгч иргэн, аж ахуйн нэгж нь газар тариалангийн үйлдвэрлэлийн plant.mofa.gov.mn цахим системд бүртгүүлж, баталгаажуулсан байх.
🌱 Үр тариа, төмс, хүнсний ногооны үр үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зориулалтаар зээл хүсэгч нь үр үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөлтэй байх;
🏦 Банкнаас зээлийн үйл ажиллагаатай холбоотой журам, зааврын хүрээнд тавигдах холбогдох бусад шаардлага;
💰 ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ЗЭЭЛ: 130.0 тэрбум.төгрөг
📅 Зээлийн хугацаа: 24 сар
📊 Зээлийн нийт хүү (ногоон зээл): 17% (16%)
🏛 Засгийн газраас хариуцан төлөх хүү: 10%
👨‍🌾 Зээлдэгчийн төлөх хүү (ногоон зээл): 7% (6%)
⏳ Үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа: 6 сар хүртэл
🔄 Дахин санхүүжүүлэлт:
Зээлдэгчийн 2024 он, 2025 онд ижил зориулалтаар авсан зээлийн үлдэгдэл дүнгийн 30 хүртэл хувь
🌾 ЗЭЭЛИЙН ЗОРИУЛАЛТ
🌽 Үр тариа, тос, тэжээлийн таримлын үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих
💰 90.00 тэрбум төгрөг хүртэл
🌱 Үр тариа, төмс, хүнсний ногооны үр үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих
💰 5.00 тэрбум төгрөг хүртэл
🥔 Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих
💰 25.00 тэрбум төгрөг хүртэл
🏡 Хүлэмжийн аж ахуй, мөөгний үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих
💰 5.00 тэрбум төгрөг хүртэл
🍓 Жимс жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих 💰 5.00 тэрбум төгрөг хүртэл

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн