Нийслэлийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 02-ны адрийн А/01 тоот 2026 оныг Бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарлах тухай” захирамжийн хүрээнд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт “Эх үрсийн байр”-ын өдөр зохион байгуулагдах арга хэмжээний үеэр хоол үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа эрхлэх 31 иргэнд хүний амь нас, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, хоол хүнсээр дамжих хордлого, халдвараас сэргийлж ажиллах талаар зөвлөгөө зөвлөмж өгч, Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 331, 335, 336 дугаартай зөвлөмж, мэдэгдлийг хүргүүлэн ажиллалаа.
Сургалтаар Явуулын хоол үйлдвэрлэл үйлчилгээ, ил задгай хүнсний худалдаа явуулах явцад гарал үүсэл нь тодорхой, хадгалж, хэрэглэх хугацаа нь дуусаагүй, хүнсний аюулгүй байдал, шошгын шаардлага хангасан, шинжилгээ баталгаажилттай, хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, үйлчлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт явуулж, сургалтад хамрагдсан оролцогчдын санал, хүсэлтийг хүлээн авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.














































































