Нийслэлийн ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчдад 1 дүгээр сарын 26-наас эхлэн 7 хоногт 3 удаа сүү уулгаж эхлэхтэй холбогдуулан  сүү үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Хүнс үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан зөвлөх О.Оргил, НХХААГ-ын дарга Н.Отгонбаяр, БЕГ-ын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтайван, НХХААГ-ын ХҮХ-ийн дарга Р.Ундармаа, НХХААГ-ын ХХ-ын Ц.Цэрмаа нар оролцон “Сүү хөтөлбөр’’-ийн талаар товч танилцуулга хийж, уг хөтөлбөрт сүү үйлдвэрлэгчид оролцох боломжтой талаар мэдээллийг хүргэлээ. Уулзалтаар сүүний хангамжийг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг талаар санал бодлоо солилцож, хэлэлцлээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн