Нийслэлийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/08 дугаартай захирамжийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 1-5 дугаар ангийн сурагчдад Сүү зорилтот төслийг хэрэгжүүлж буй ерөнхий боловсролын сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулиудад сүү нийлүүлж буй Сүү ХК, АПУ дэйри ХХК-ийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.











































































