Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллах хүсэлтэй, төрийн бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Тавигдах шаардлага:
✅Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
✅Зарлагдсан албан тушаалтай адил төрөл, ангилалд ажилладаг байх;
✅Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Материал хүлээн авах:
🕛Хугацаа: 2023.09.05-ний өдрийн 08:00 цагаас –2023.09.08-ны өдрийн 17:00 цаг хүртэл Хүлээн авах хаяг:
📧nhhaag.ub@gmail.com цахим шуудангаар
📍Нийслэлийн засаг захиргааны lll байр, 303 тоот
📞Холбоо барих утас: 70140423, 80104994

ДЭЛГЭРЭНГҮЙ ТАТАХ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн