МАЛ ҮРЖЛИЙН АЛБА

Малын генетик нөөцийг ашиглах хамгаалах, сайжруулах мал аж ахуйн нөхөн үйлдвэрлэлийг өргөтгөх, удмын санг хамгаалах, үржил селкцийн ажил үйлчилгээг зохион байгуулж, чанарыг дээшлүүлж хөгжүүлэх, мэргэжил аргазүй, мэдээллээр хангах, дэмжих үр дүнг нэгтгэн, тайлагнах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд оршино.

Тус алба нь дараах чиг үүрэгтэй ажиллаж байна.

  • Малыг ялган тэмдэглэж, бүртгэлд хамруулах
  • Малын үүлдэрлэг байдлыг батжуулан сайжруулах, ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэх
  • Мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлтийг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
  • Малын генетик нөөцийн биет болон биет бус үнэлгээг хийлгэх, эдийн засгийн эргэлтэд оруулж үр шим, ашиг хүртэх
  • Малын эрсдэл даах чадавхыг бататган бэхжүүлэх
  • Бүс нутгийн онцлогт дасан зохицсон малын шинэ үүлдэр, омог бий болгох
  • Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээнд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх
  • Малын ашиг шим, түүхий эдийн чанарын шинжилгээ, үнэлгээ хийж, үндэсний үйлдвэр, зах зээлд чанартай түүхий эд нийлүүлэх
  • Малын удам зүйн үнэлгээний бүртгэл Үржүүлгийн бүтээгдэхүүний бүртгэл
  • Малыг бүртгэх, мэдээллийн нэгдсэн сангийн программ хангамжийг  сайжруулах
  • Мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг сайжруулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх
  • Малын генетик нөөцийн тухай хууль болон түүнийг дагаж гарсан тогтоол шийдвэрийг сурталчилан таниулах
  • Малын гаралтай түүхий эдийн урамшууллын тогтолцоо /арьс, шир, ноос, тэмээний ноос/