ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ХЭЛТЭС

Нийслэлийн газар тариалангийн үйлдвэрлэлийг байгаль, цаг уурын нөлөөллөөс бүрэн гаргаж, усалгаатай болон хамгаалагдсан хөрсний аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологи, механикжуулалт, автоматжуулалтыг нэвтрүүлэх, зоорь, агуулахын багтаамжийг нэмэгдүүлэх замаар нийслэлийн төмс, хүнсний ногооны өсөн нэмэгдэж буй хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах,

Нийслэлд эрчимжсэн фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулж, бүртгэлжүүлэх, шилжилт хөдөлгөөнийг хянах замаар нийслэлийн хүн амын мах, сүүний хэрэгцээг экологийн цэвэр, баталгаат бүтээгдэхүүнээр хангах үүрэгтэй тус тус ажиллаж байна.

Газар тариалан, мал аж ахуйн хэлтэс нь дараах чиг үүрэгтэй ажиллаж байна. Үүнд:

  • Усалгаатай газар тариалангийн үйлдвэрлэлийг бүхий л талаар дэмжиж, орон нутгийн онцлогт илүү зохицсон агро-техник, аж ахуйн зохион байгуулалтыг боловсронгуй болгосноор усалгаатай тариалангийн хэмжээг нэмэгдүүлнэ.
  • Шинээр газар тариалан эрхлэгчдэд технологийн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, сургалт явуулах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий агропаркийг байгуулах
  • Өрхийн тариаланг өргөжүүлэн, эрчимжүүлэн хөгжүүлж, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангах хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлнэ.
  • Хөрсний элэгдэл, чийгийн хангамж, гангийн давтамж, хөрсний үржил шимийн бууралт зэрэг хөрс, цаг уурын өнөөгийн нөхцөл, байдалд тохирсон дэвшилтэт технологид нийцсэн техникийн шинэчлэлийн бодлогыг тууштай баримтална.
  • Байгаль орчинд халгүй аргаар ургамал хамгаалах болон хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах үйл ажиллагааг өргөтгөнө.
  • Хамгаалагдсан хөрсний буюу шилэн, нийлэг хальсан хүлэмж, дарлага, туннелийн аж ахуйг дагнан эрхлэх явдлыг дэмжинэ.
  • Зоорь, агуулахын аж ахуйн технологийн төвшинг сайжруулан хүртээмжийг нэмэгдүүлснээр хүнсний ногооны хэрэглээний бүтэц, жилийн тогтвортой хангамжид чанарын өөрчлөлт гаргана.
  • Жимс, жимсгэний аж ахуйг өргөжүүлэн хөгжүүлэх замаар хүн амын хүнсний бүтэц дэх жимс, жимсгэний хэрэглээг нэмэгдүүлнэ.
  • Мал аж ахуйн талаар гарсан  хууль, тогтоол, захирамж, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг  нийслэлийн  хэмжээнд зохион байгуулах
  • Мал аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар малын үүлдэрлэг байдлыг сайжруулан  арвин ашиг шим бүхий  мал сүргийг мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд үржүүлж бүтээгдэхүүний  үйлдвэрлэлийг  нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Нийслэлд  үржүүлж байгаа малын ялган тэмдэглэх, тэдгээрийн удам гарвал, ашиг шим, үржил эрүүл мэндийн үзүүлэлтийг бүртгэлд авах, шилжилт хөдөлгөөнийг хянах бүртгэлийн анхан шатны өгөгдлийг мэдээллийн нэгдсэн санд оруулах, боловсруулах дамжуулах, ашиглах зэргээр мал тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдлын баталгааг бүртгэлээр дамжуулан хянаж, мэдээлэх
  • Эрчимжсэн мал аж  ахуйн загвар аж ахуй бий болгох болон малын үржлийн  ажлыг зохион  байгуулах.
  • Мал аж ахуй эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэгцээт хадлан, тэжээлийн хэмжээг тодорхойлох, бэлтгүүлэх, тэжээллэг, арчилгаа, маллагааны  технологийн зөвлөмж өгөх, мал  өвөлжүүлэх ажлыг зохион байгуулах
  • “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих”, “Монгол мал” хөтөлбөрүүдийг нийслэлийн хэмжээнд  хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
  • Эрчимжсэн  аж  ахуй  эрхлэгчдийг сургалтанд хамруулах, гарын авлага, зөвлөмж болон хэвлэл  мэдээллийн  хэрэгслээр   сурталчлах