Нүүр хуудас Онцлох мэдээ ​АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ

​АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ

Статистикийн тухай хуульд заасны дагуу энэхүү тооллогыг 5 жил тутамд зохион байгуулдаг. Энэ удаагийн тооллогыг нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан цахим хэлбэрээр буюу https://toollogo.1212.mn цахим хуудсаар явуулж байна.

Тооллогод 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт үүсгэн байгуулагдсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдана.

Тооллогын хугацаанд үүсгэн байгуулагдсан, үйл ажиллагаа явуулж эхэлсэн аж ахуйн нэгж байгууллагыг энэ удаагийн тооллогод хамруулна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэгддэггүй улс төрийн нам, сууц өмчлөгчдийн холбоо, олон улсын байгууллагуудыг хамруулна.

Цахимаар хамрагдах боломжгүй хувиараа хөдөлмөрч эрхлэгч /ХХЭ/, иргэдийн хувьд 7533-1212 утсаар холбогдон хамрагдах боломжтой.

2021 оны 3 дугаар улирлын байдлаар Монгол Улсын хэмжээнд 200 гаруй мянган ААН бүртгэлтэй байгаа бөгөөд хувиараа хөдөлмөр эрхлэгч 200 орчим мянган иргэн байна.

Энэ удаагийн тооллогод эдийн засгийн бүх салбарт үйл ажиллагаа явуулж буй хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулж, тэдгээрийн нарийвчилсан “Нэгдсэн мэдээллийн сан” бий болгох, улмаар бодлого, төлөвлөлтөд ашиглах боломж бүрдэнэ.

ААНБ-ын үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн инновац, судалгаа хөгжүүлэлт, технологийн хөгжлийн нэвтрэлт, мэргэжлийн ажиллагчид, тэдгээрийн хангамж, хүрэлцээ, хомсдол, хүрэлцээгүй байгаа шалтгаан зэрэг нарийвчилсан тоон мэдээлэл тооллогын үр дүнд бий болно. Цаашилбал ААНБ, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ашиглаж байгаа техник, технологийн ашиглалт, интернэтийн хэрэглээ, түүнийг хэрэглэж байгаа зорилго, цахим сүлжээг ашиглан үйл ажиллагаагаа зайнаас явуулах боломж зэрэг мэдээллийг цуглуулах юм.

Түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд учирдаг дарамт, хүндрэлийн талаарх мэдээллийг цуглуулна. Үүний үр дүнд үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесээ хөгжүүлэхэд төрийн бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх шаардлагатай тодорхой мэдээллүүд бий болно. Өөрөөр хэлбэл, судалгаанд үндэслэн бизнес эрхлэхэд тулгарч буй дарамтыг бууруулах бодлого, шийдвэр гарах боломжтой.

Тооллогод хамрагдах нь тухайн ААНБ, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд статистикийн хуульд заасан үүрэг бөгөөд тухайн салбарын бодлогыг оновчтой тодорхойлох, нөхцөл байдлыг бодитоор үнэлэх, боловсронгуй болгох, хөгжих үндэс суурь болно.

Мөн үйл ажиллагаа явуулж байгаа салбарын талаар бүрэн зураглал, мэдээлэлтэй болж үүнд тулгуурлан цаашдын бодлого, хөгжлийг төлөвлөх боломжтой. Иймд ААНБ, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг тооллогодоо идэвхтэй хамрагдаж, бидэнтэй хамтарч ажиллахыг уриалж байна.

Must Read

“БОД МАЛЫН ЗОХИОМОЛ ХЭЭЛТҮҮЛГИЙН ТЕХНИКЧ“ БЭЛТГЭХ СУРГАЛТ БОЛЛОО

Малын удмын сангийн үндэсний төв, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, Бэлчээрийн менежмент төслийн нэгж...

2022 оны эхний хагас жилийн гадаад арга хэмжээний тайлан

2022 оны эхний хагас жилийн гадаад арга хэмжээний тайлан

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан  “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон...