Нүүр хуудас ШИНЭ МЭДЭЭ ХОРИГЛОСОН БҮСИЙН МАЛЧИД, ФЕРМ ЭРХЛЭГЧДЭД ТУРШЛАГА СУДЛАХ ФЕРМ АЯЛАЛ- СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХОРИГЛОСОН БҮСИЙН МАЛЧИД, ФЕРМ ЭРХЛЭГЧДЭД ТУРШЛАГА СУДЛАХ ФЕРМ АЯЛАЛ- СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

30726423_1000696833420013_8792305470938284032_nНийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 85 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малтай иргэдийг зөвшөөрсөн бүсэд шилжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд НХХААГ, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-тай хамтран 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөрдүүргийн 7 хорооны мал бүхий иргэдэд туршлага судлах ферм аялал сургалтыг зохион байгуулж Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт байрлах “Нүүдэлчин Агро ферм”ХХК-ний сүүний үхрийн загвар фермийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцуулах ажлыг зохион байгуулллаа.

Сургалтыг НХХААГ-ын ахлах мэргэжилтэн Д.Мөнхтуяа, Б.Гантулга, дүүргийн хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн н.Жаргал, “Нүүдэлчин Агро ферм”ХХК-ны ерөнхий захирал Баттөгс нар удирдан явуулж, дүүргийн 13,15,16,17,18,19,20 дугаар хорооны 28 иргэн хамрагдлаа.

Сургалтаар мал бүхий иргэдэд мал аж ахуйн салбарын бодлого, чиглэл цаашид авч хэрэгжүүлэх ажлууд, “Нүүдэлчин Агро ферм”ХХК-ны хэрэгжүүлж байгаа төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, фермийн аж ахуйн менежментийн талаар заавар зөвлөгөөг өгч, сонирхсон чиглэлээр санал солилцож, мэдээлэл өгч мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллалаа.

30711071_1000992960057067_8391383343442165760_n30741019_1000990856723944_8471575738682703872_n 30742899_1000990706723959_7079418916396597248_n

Must Read

“БОД МАЛЫН ЗОХИОМОЛ ХЭЭЛТҮҮЛГИЙН ТЕХНИКЧ“ БЭЛТГЭХ СУРГАЛТ БОЛЛОО

Малын удмын сангийн үндэсний төв, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, Бэлчээрийн менежмент төслийн нэгж...

2022 оны эхний хагас жилийн гадаад арга хэмжээний тайлан

2022 оны эхний хагас жилийн гадаад арга хэмжээний тайлан

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан  “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон...