ЭРХЭМ ЗОРИЛГО

Фото мэдээ

баннер

cropped-cropped-111-960x300.jpg

Facebook

НИЙСЛЭЛИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ГЁНСАНБУГ МУЖИД АЙЛЧИЛЖ, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТАРЧ АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО

jБНСУ-ын Кионпуук их сургуулийн урилгаар Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар Гёнсанбуг аймагтай хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллах уулзалт арга хэмжээ 2017 оны 11 дүгээр сарын 13-18-ны өдрүүдэд Солонгос улсад зохион байгуулагдлаа.  Тус арга хэмжээнд дүүргүүдийн газрын алба, иргэдийн төлөөгчдийн хурал, аймгуудын мэргэжилтнүүд болон хувийн хэвшлийн төлөөлөлөөс бүрдсэн Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбатаар ахлуулсан 11  төлөөлөгч оролцлоо. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тус улсын төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан ба тус ажлын хүрээнд энэхүү уулзалт арга хэмжээ зохион байгуулагдсан юм. Уулзалтаар Гёнсанбуг аймаг, Исон-Гүн хот болон Кионгпуук их сургуулийн удирдлагуудтай уулзаж 2 орны хөдөө аж ахуйн салбарын  өнөөгийн байдал, төрөөс баримталж буй бодлогын талаар мэдээлэл солилцож цаашид Монгол улстай хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцож, Нийслэлийн ХАА-н салбарт доорх чиглэлээр хамтарч ажиллах хүсэлт тавьлаа.

  • Улаанбаатар хотод “ХАА-н сургалт үйлдвэрлэлийн төв” байгуулах, үүгээр дамжуулан иргэдэд тоног төхөөрөмжийн түрээсийн болон засварын  үйлчилгээ үзүүлэх, шинэ төрлийн тарималуудыг турших, нутагшуулах, тариалах, хөрсний үржил шимийг сайжруулахад чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Гёнсанбуг аймгийн захиргаатай хамтран хөдөө аж ахуйн чиглэлээр төрийн байгууллагын ажилчдыг туршлага судлуулах, ХАА-н үйлдвэрлэл эрхлэгчдийн дадлагажууулах, мэргэжил дээшлүүлэх урт хугацааны сургалтанд хамруулах, оюутан   солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх
  • БНСУ-аас ХАА-н чиглэлийн мэргэжилтэн урьж ажиллуулах
  • Улаанбаатар хотод хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хадгалалт, борлуулалтын сүлжээг сайжруулахад тусламж дэмжлэг авах
  • Улаанбаатар хотод өвлийн хүлэмжийн аж ахуйн байгуулахад төр, хувийн хэвшлүүдтэй хамтарч ажиллах
  • “Загвар фермерийн аж ахуй” байгуулахад хөрөнгө оруулалтын дэмжлэг авах
  • Хотын агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллах гэсэн саналуудыг цаашид хамтран ажиллах боллоо.

l

ТАРИАЛАЛТ, УРГАЦ ХУРААЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

2017 онд нийслэлийн  9 дүүргийн хэмжээнд 647 га талбайд жимс жимсгэнэ, 347,06 га-д төмс, 419,5 га-д хүнсний ногоо, 289 га-д малын тэжээл тус тус тариалалт хийж, нийт 10624,9 тн төмс, хүнсний ногоо,  2740 тн малын тэжээл хураахаар төлөвлөснөөс төмс 219,34 га-гаас 1663,63 тонн, хүнснийногоо 242,27га-гаас 4086,57 тонн, тэжээлийнургамал 400 га-гаас 1091тонн ургац тустусхураанавсанбайна. Энэ нь нийслэлийн хүн амын төмсний хэрэгцээг 2,6 %, хүнсний ногооны 4,5 %-ийг хангаж байна.

Өмнөх оны үеэс төмсний тариалалт 82,6 га талбайгаар буурч, хүнсний ногоо 77,5 га талбайгаар буурч ургац хураалт 5750,2 тн буюу 45,8% , малын тэжээлийн ургац 60 хувиар алдсан. Энэ нь байгаль цаг уурын хэт халалт, хур бороо багатай, хортон шавьж, ургамлын өвчин хортон ихээр гарснаас шалтгаалсан. Өвлийн хүлэмж 20 га, зуны хүлэмж 12,2 га талбайд тариалалт хийж байна. Нийслэлд газар тариалан эрхэлдэг 54 ажахуйннэгж, 1931өрх байна. Хураан авсан нийт ургацын 48,5 хувийг аж ахуйн нэгж байгууллага, 51,5 хувийг иргэд хураан авсан.

Төмс, хүнсний ногооны хураасан /га/

1

Нийслэлийн төмс, хүнсний ногооны ургац /тн/

2

Нийслэлийн иргэдийн төмс, хүнсний ногооны хэрэгцээ, хангамж/ %/

3

ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА

h

Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 378 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулсан “Удвал” цэцгийн үзэсгэлэнгийн арга хэмжээнд чин сэтгэлээсээ оролцож өөрийн ур чадвараа гарган ажилласан Ким Ми Соньд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат баяр хүргэж,  талархал гардууллаа.

УлаанБаатар

cropped-cropped-111-960x300.jpg

Видео

Баннер*

cropped-cropped-111-960x300.jpg

Санал асуулга

Манай байгууллагын үйл ажиллагааны талаар таны санал

Нийт дүн