ГАЗРЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

ЭРХЭМ ЗОРИЛГО

Фото мэдээ

баннер

cropped-cropped-111-960x300.jpg

DSCN5986Манай байгууллагын цахим хуудсанд зочилж буй иргэн таны амар амгаланг эрэн мэндчилье.

Нийслэл хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж, хүн ам өсөхийн хирээр хүнсний хэрэгцээ улам нэмэгдэж, тэр тусмаа хүн амын зонхилох хэрэглээ болох мах, сүүний хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэсэн экологийн цэвэр, баталгаат бүтээгдэхүүнээр хангах зайлшгүй шаардлага урган гарч байна.

Манай газар байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд халгүй технологид суурилсан өрсөлдөх чадвар бүхий нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мал аж ахуй,газар тариаланг эрчимжүүлэх замаар нийслэлийн хүн амын хүнсний баталгаат байдлыг хангах зорилго тавин ажиллаж байна.

Эдгээр зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд та бүхний оролцоо, эргэх холбоо хамгийн чухал бөгөөд танд үзүүлэх үйлчилгээгээ нээлттэй, хүртээмжтэй болгох зорилгоор энэхүү цахим хуудсыг ажиллуулж байна.

Цахим хуудаснаас манай байгууллагын ажил, үйлчилгээ, ажлын төлөвлөгөө, тайлан, хүнс, хөдөө аж ахуйн эрх зүйн баримт бичиг болон цаг үеийн шуурхай мэдээ, мэдээлэлтэй танилцаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой. Цахим хуудас орон зай, цаг хугацааг товчлон та биднийг холбох гүүр болно гэдэгт итгэлтэй байна.

Та бүхнийг хүндэтгэсэн

НИЙСЛЭЛИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ДАРГА  Д.БАЯНБАТ

УлаанБаатар

cropped-cropped-111-960x300.jpg

Видео

Цаг агаар

Холбоос

Санал асуулга

Манай байгууллагын үйл ажиллагааны талаар таны санал

Нийт дүн