ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ХЭЛТЭС

ЭРХЭМ ЗОРИЛГО

Фото мэдээ

баннер

cropped-cropped-111-960x300.jpg

DSC_1693Нийслэлийн газар тариалангийн үйлдвэрлэлийг байгаль, цаг уурын нөлөөллөөс бүрэн гаргаж, усалгаатай болон хамгаалагдсан хөрсний аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологи, механикжуулалт, автоматжуулалтыг нэвтрүүлэх, зоорь, агуулахын багтаамжийг нэмэгдүүлэх замаар нийслэлийн төмс, хүнсний ногооны өсөн нэмэгдэж буй хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилготой ажиллаж байна.

Газар тариалангийн хэлтэс нь дараах чиг үүрэгтэй ажиллаж байна. Үүнд:

  • Усалгаатай газар тариалангийн үйлдвэрлэлийг бүхий л талаар дэмжиж, орон нутгийн онцлогт илүү зохицсон агро-техник, аж ахуйн зохион байгуулалтыг боловсронгуй болгосноор усалгаатай тариалангийн хэмжээг нэмэгдүүлнэ.
  • Шинээр газар тариалан эрхлэгчдэд технологийн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, сургалт явуулах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий агропаркийг байгуулах
  • Өрхийн тариаланг өргөжүүлэн, эрчимжүүлэн хөгжүүлж, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангах хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлнэ.
  • Хөрсний элэгдэл, чийгийн хангамж, гангийн давтамж, хөрсний үржил шимийн бууралт зэрэг хөрс, цаг уурын өнөөгийн нөхцөл, байдалд тохирсон дэвшилтэт технологид нийцсэн техникийн шинэчлэлийн бодлогыг тууштай баримтална.
  • Байгаль орчинд халгүй аргаар ургамал хамгаалах болон хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах үйл ажиллагааг өргөтгөнө.
  • Хамгаалагдсан хөрсний буюу шилэн, нийлэг хальсан хүлэмж, дарлага, туннелийн аж ахуйг дагнан эрхлэх явдлыг дэмжинэ.
  • Зоорь, агуулахын аж ахуйн технологийн төвшинг сайжруулан хүртээмжийг нэмэгдүүлснээр хүнсний ногооны хэрэглээний бүтэц, жилийн тогтвортой хангамжид чанарын өөрчлөлт гаргана.
  • Жимс, жимсгэний аж ахуйг өргөжүүлэн хөгжүүлэх замаар хүн амын хүнсний бүтэц дэх жимс, жимсгэний хэрэглээг нэмэгдүүлнэ.

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧДЫН  АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ, ХОЛБОО БАРИХ УТАС, ЦАХИМ ХАЯГ ДЭЛГЭРЭНГҮЙ…

УлаанБаатар

cropped-cropped-111-960x300.jpg

Видео

Цаг агаар

Холбоос

Санал асуулга

Манай байгууллагын үйл ажиллагааны талаар таны санал

Нийт дүн