ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХЭЛТЭС

ЭРХЭМ ЗОРИЛГО

Фото мэдээ

баннер

cropped-cropped-111-960x300.jpg

DSC_1713
Хүнсний үйлдвэрлэлийн  хэлтэс нь нийслэлийн хүн амын эрүүл, хүртээмжтэй хүнсний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төрөөс үзүүлэх үйлчилгээний менежментийг боловсронгүй болгож, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих

Хэлтсийн чиг үүрэг:

  1. Хүнсний үйлдвэрлэлийн салбарын хэтийн болон дунд хугацааны бодлого, хөтөлбөр төсөл хэрэгжүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар санал хүргүүлэх
  2. Хүнсний үйлдвэрлэлийн салбарын талаарх хууль, тогтоомж, УИХ, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын бодлого, шийдвэрийг   хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  3. Үйлдвэрлэлийн хүрээг өргөтгөх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, дэвшилтэт технологи, техник тоног төхөөрөмжөө шинэчлэх талаар аж ахуйн нэгж байгууллагаас боловсруулах төсөл, саналд үнэлэлт өгөх, зохицуулалт хийх, холбогдох байгууллагад уламжлах, дэмжлэг үзүүлэх
  4. Хариуцсан салбарын бодлогын удирдамж, төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад холбогдох  төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс гаргасан санал хүсэлтийг судлан шийдвэрлүүлж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх
  5. Үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологи нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;
  6. Хүнсний үйлдвэрлэлд мөрдөх технологийн баримт бичиг, журам, техникийн зохицуулалтыг үйлдвэрлэгч, мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулах, санал өгөх, баталгаажуулах, хяналтын байгууллагатай хамтран мөрдүүлэх ажлыг зохион байгуулах;
  7. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зөвшөөрөл, сертификат олгох ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран  олон улсын шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгож мөрдүүлэх;
  8. Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн нөөц, үнийн талаарх шуурхай мэдээллээр удирдлагыг хангах, холбогдох шийдвэрийн төсөл, санал боловсруулах
  9. Нийслэлийн хүн амын хүнсний бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой хангах асуудлыг зохицуулах, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамж нийлүүлэлтийн талаар судалгаа, тооцоо хийх;
  10. Хөдөө орон нутгаас түүхий эд бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагааг аймаг, орон нутаг болон бусад холбогдох газруудтай хамтран зохион байгуулах;
  11. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд технологи эзэмшүүлэх, инноваци нэвтрүүлэх, сурталчлах ажлыг мэргэжлийн холбоод, сургалт эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран зохион байгуулах;
  12. Хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулах ажлыг мэргэжлийн холбоод, сургалт эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран зохион байгуулах
  13. Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйлдвэрлэлийн дотоодын болон хөндлөнгийн хяналтын олон улсын дэвшилтэт системүүдийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  14. Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Үйлдвэрлэлийн зохистой дадал, Эрүүл ахуйн зохистой дадал, Аюулын дүн шинжилгээ эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо болон олон улсынчанарын удирдлагын тогтолцоо,стандартуудыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  15. Тусгай зөвшөөрөлтэйгөөр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх хүсэлт  тавьсан аж ахуйн нэгж, байгууллага,  иргэдээс ирүүлсэн төслийн материалд холбогдох  журмын дагуу үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэрлүүлэх
  16. Органик, зохицуулах үйлчилгээтэй хүнс болон шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсний бодлого, зохицуулалтыг хангах

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХЭЛТЭС АЛБАН ХААГЧДЫН АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ, ХОЛБОО БАРИХ УТАС, ХАЯГ

УлаанБаатар

cropped-cropped-111-960x300.jpg

Видео

Цаг агаар

Холбоос

Санал асуулга

Манай байгууллагын үйл ажиллагааны талаар таны санал

Нийт дүн