ТҮҮХЭН ТОВЧОО

ЭРХЭМ ЗОРИЛГО

Фото мэдээ

баннер

cropped-cropped-111-960x300.jpg

1972 он Хөдөө аж ахуйн салбарыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий хотын  хөдөө аж ахуйн хэлтэс.

1977 он Хотын хөдөө аж ахуйн газар.

1990 он Хотын хөдөө аж ахуйн газар, хүнсний үйлдвэрийг удирдах газар.

1997 он Нийслэлийн Засаг даргын 1997 оны А-20 дугаар захирамжаар татан буугдсан.

2005 он Засгийн газрын 15-р тогтоолоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүнс, хөдөө аж ахуйн газар.

2009 он Засгийн газрын 2008 оны 68 дугаар тогтол, Засаг даргын 2009 оны 1 дүгээр сарын   21 өдрийн 14-р захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөө Аж Ахуйн Газар болгон өөрчлөн зохион байгуулж Эрчимжсэн мал аж ахуй, Газар тариалангийн хэлтэс бүхий 14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан.

2012 он Монгол улсын Засгийн газрын 2012 оны  190-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 2 дугаар сарын 01-ны өдрийн А/76  дугаар захирамжаар Нийслэлийн Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Газар болгон өөрчлөн зохион байгуулж, Захиргааны хэлтэс, Газар тариалангийн хэлтэс, Эрчимжсэн мал аж ахуйн хэлтэс, Үйлдвэрлэлийн хэлтэс бүхий нийт 36  хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан.

2016 онд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн А/635  дугаар захирамжаар Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газар болгон өөрчлөн зохион байгуулж, Захиргааны хэлтэс, Газар тариалангийн хэлтэс, Эрчимжсэн мал аж ахуйн хэлтэс, Хүнсний хэлтэс бүхий нийт 26  хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

УлаанБаатар

cropped-cropped-111-960x300.jpg

Видео

Цаг агаар

Холбоос

Санал асуулга

Манай байгууллагын үйл ажиллагааны талаар таны санал

Нийт дүн