ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

ЭРХЭМ ЗОРИЛГО

Фото мэдээ

баннер

cropped-cropped-111-960x300.jpg

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын

2017 оны …. сарын … –ны өдрийн ….. дугаар тушаалын  хавсралт

 

НИЙСЛЭЛИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН

 ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨТӨЛБӨР

Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар нь цаашид /НХХААГ/ гэх  2017-2020 онд баримтлах “Хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ийг батлан хэрэгжүүлж байна.

Нэг. Өнөөгийн хүний нөөцийн байдал

1.1. Нийслэлийн засаг даргын  2016 оны 10дугаар сарын 27-ны өдрийн “Дүрэм батлах тухай” А/758 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын дүрэм, Нийслэлийн засаг даргын 2016 оны “Нийслэлийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” А/635 дугаар захирамж, Газрын даргын “Байгууллагын бүтэц албан тушаал ангилал зэрэглэлийг батлах тухай” А/17 тоот тушаалын дагуу нийт 25албан хаагчийн бүтэц,орон тоотой ажиллаж байна.

Хоёр. Хүний нөөцийн бодлогын баримт бичгийн зорилго

2.1. Тус баримт бичгийн зорилго нь /НХХААГ/ эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги зорилгыг хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөцийг Нийслэлийн Төрийн албаны салбар зөвлөлтэй хамтран төлөвлөх, бүрдүүлэх, сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх, өнөөгийн хүний нөөцийг үнэлэх, ирээдүйн хэрэгцээг тодорхойлох, түүнд хүрэхэд учирч болох эрсдэлийг тооцох, гүйцэтгэлд суурилсан бүтээлч байдал, чадварлаг, тогтвор суурьшилтай боловсон хүчин бий болгохын тулд албан хаагчдын авъяас, чадварыг нээн илрүүлэх замаар үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэхэд оршино.

 Гурав. Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрынхүний нөөцийн тэргүүлэх чиглэл

3.1. Хүний нөөцийн чадавхийг сайжруулах замаар байгууллагын соёл байгууллагад нэвтрүүлэх бодлогыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.

3.2. /НХХААГ/-ын хүний нөөцийн хэрэгцээ шаардлагыг оновчтой тодорхойлж, түүнд тулгуурлан хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, хүний нөөцийг бүрдүүлэх;

3.3. Хүний нөөцийн мэдээллийг удирдлагын шийдвэр гаргах хэрэгсэл болгох;

3.4. Хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх сургалт, хөгжлийн бодлого боловсруулан хэрэгжүүлэх, суралцагч байгууллага болох;

3.5. Хүний нөөцийн хөгжлийн болон цалин, хөлс, шагнал, урамшууллын тогтолцоог ажлын бүтээмжийг дээшлүүлэх хөшүүрэг болгох;

3.6. Гадаад харилцаа хамтын ажиллагааг хүний нөөцийн чадавхийг сайжруулах хэрэгсэл болгох.

Дөрөв. Хүний нөөцийн нийлүүлэлтийн талаар авч хэрэгжүүлэх хууль тогтоомж, журам

4.1. НХХААГ нь Монгол Улсын Төрийн албаны тухай, Төсвийн тухай, Хөдөлмөрийн тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын хүрээнд хүний нөөцийн нийлүүлэлтийн талаар дараах бодлогыг баримталж ажиллана.

 Тав.  Ажлын байранд сонгон шалгаруулахалбан тушаал дэвшүүлэнажиллуулах

5.1. НХХААГ нь сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хууль Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуушийдвэрлэнэ.

5.2.  Албан хаагч нь ажлын байранд дэвшин ажиллахын тулд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

а/ Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг болзол шалгуурыг бүрэн хангасан, сүүлийн 2 жилд үр дүнгийн гэрээний хэрэгжилт хангалттай сайн үнэлгээ авсан

б/ Ажлын цаг ашиглалт, гүйцэтгэл, бүтээмж  өндөр

в/ Олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог

г/ Сахилгын шийтгэлгүй

д/ Ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй

5.2.1. Энэхүү шаардлагыг хангасан албан хаагчийг сул гарсан ажлын байранд дэвшүүлэн ажиллуулах тухайн захиргааны болон харьяалах хэлтсийн дарга, ажилтны саналыг  үндэслэн газрын даргын дэргэдэх хамтын шийдвэр гаргах эрх бүхий зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлэнэ. Ингэхдээ/Ажлын байранд тавигдах шаардлагыг хангахаас гадна гадаад хэл,  ярианы чадвар болон их, дээд сургууль,  төрийн албанд ажиллаж байсан туршлага/ зэргийг харгалзан авч ажиллуулах чиглэл баримтална.

5.3.  Дээрх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

5.3.1. Шаардлагатай тохиолдолд сул орон тоог холбогдох журмын дагуу олон нийтэд мэдээллэх

5.3.2. Шинээр орсон ажилтанд захиргааны хэлтсийн дарга, хүний нөөцийн ажилтан байгууллагын зорилго, түүний бүтэц, зохион байгуулалт, холбогдох дүрэм, журмыг танилцуулна.

5.3.3.    Үр дүнгийн гэрээ байгуулах

Зургаа.Хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох, ашиглах

6.1.  МУ-ын Төрийн Албаны Зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолоор баталсан  “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын дагуу албан хаагчдын хувийн мэдээллийг бүрдүүлэн хүний нөөцийн мэдээллийн сан бий болгож өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглана.

6.2. Албан хаагчийн хувийн мэдээллийг багтаасан мэдээллийн сантай байна. Шинээр ажилд томилогдохоос эхлээд тухайн албан хаагч ажлаас чөлөөлөгдөх хүртэл бүх мэдээллийг багтаасан хувийн хэргийг эрхлэн хөтлөх бөгөөд тухай бүр мэдээллийг багтааж товъёогжуулна. Албан хаагчийн хувийн хэргийг эрхлэн хөтлөхдөө холбогдох дүрэм, журмыг мөрдөж ажиллана.Дээрх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

6.2.1. Ажилд орох хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийн сан үүсгэх

6.2.2. Ажлын байр өөрчлөх хүсэлт гаргасан албан хаагчдын мэдээлэл үүсгэх

6.2.3. Хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн сангийн нууцлалыг хангах

6.2.4. Төрийн албаны зөвлөлд жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хүний нөөцийн мэдээллийг хүргүүлдэг байх.

Долоо. Хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр гадаад,дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх

7.1.  Хүний нөөцийн бодлогод гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр түлхүү анхаарч ажиллана. Албан хаагчдын хөгжилд тодорхой үр дүнг үзүүлэх зорилгоор хүний нөөцийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлыг зохион байгуулна.Дээрх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

7.1.1. Сургалтын төлөвлөгөөг жилээр нь гаргаж газрын даргаар батлуулах /хуваарьт ороогүй цаг үеийн шинж чанартай сургалтуудад албан хаагчдыг хамруулах оролцох нөхцөл бололцоогоор нь хангах/

7.1.2. Ажилтнуудыг дотоод, гадаадын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагад суралцах, судалгаа хийж мэдлэг, мэргэшлээ дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх

7.1.3. Хүний нөөцийн мэргэжилтэнг хүний нөөцийн чиглэлээр нарийн мэргэшүүлэх, холбогдох сургалтад хамруулах

7.1.4. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад жилд 1-2 түүнээс дээш албан хаагчдыгсургалт семинарт хамруулах, эрдмийн  зэрэг цол хамгаалуулах

7.1.5. Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хүний нөөцийн бодлого, зорилгын талаар судлах, харилцан туршлага, мэдээ, мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллах

7.1.6. Гадаадын бусад орны ижил төстэй байгууллагын хүний нөөцийн бодлого, чиг хандлагыг судлах, харилцан туршлага солилцох.

7.1.7. Хүний нөөцийн чиглэлээр хийгдэх ажлуудын төлөвлөгөөг жилээр тооцон төлөвлөж газрын даргаар батлуулах

Найм. Хүний нөөцийн мэдээллийн ил тод байдал болон,хувь хүний нууцтай холбогдох баримт бичгийг бүрдүүлэх

 8.1. “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай”, “Хувь хүний нууцын тухай хууль”,  “Байгууллагын нууцын тухай хууль”, “Мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журам”,-ыг   тус тус үндэслэн газрын хүний нөөцийн мэдээллийг байгууллагын цахим хуудсаар болон бусад хэлбэрээр нийтэд мэдээлнэ.Дээрх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

8.1.1. Сул орон тооны зарыг шаардлагатай тохиолдолд цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх, энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах

8.1.2. Хүний нөөцийн бодлогын баримт бичиг болон түүний хэрэгжилтийг цахим хуудсанд байршуулж, тухай бүр шинэчлэх

8.1.3. Хүний нөөцийн ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цахим хуудсанд байршуулах.

Ёс. Хүний нөөцийн бодлогын баримт бичгийн үр дүн

9.1. Байгууллагын эрхэм зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөцийн чадварлаг нөөц бүрдэнэ.

9.2.  Албан хаагчын нэгэн зорилгод чиглэсэн бүтээлч хандлага бий болно.

9.3. Холбогдох сургалт семинарт хамрагдсанаар байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахуйц хэмжээний хүний нөөцийн чадавхтай байна.

9.4.  Албан хаагчдын ажилдаа хандах хандлага сайжирна.

9.5.  Хүний нөөцийн гадаад хамтын ажиллагаа өргөжнө.

9.6.  Албан хаагчдын мэдлэг, ур чадвар дээшилж, мэргэшсэн байна.

9.7.  Төрийн албаны тухай хуульд заасан албан хаагчийн нийгмийн баталгаа сайжирна.

9.8.  Албан хаагчийн мэдээллийн нэгдсэн сан бүхий бааз бүрдэж удирдлагын түвшинд шийдвэр гаргахдаа хүний нөөцийн мэдээ, мэдээлэлд тулгуурлана.

Арав. Хүний нөөцийн эрсдэлийн талаар баримтлах бодлого

10.1. НХХААГ 2017-2020 онд дэвшүүлсэн зорилтуудыг хангах  чиглэлээр байгууллагын бүтэц, орон тоог боловсронгуй болгох хүрээнд бүтцийн өөрчлөлтөөр орон тооны цомхотгол хийгдэх шаардлага гарсан тохиолдолд нийт орон тооны 20 хувиас хэтрэхгүй байна. Энэхүү гарч болох эрсдэлийг тулгарсан тохиолдолд тухайн албан хаагчид хууль тогтоомжийн дагуу 3 сар хүртэлх  цалинтай  тэнцэх хэмжээний тэтгэмж олгох, өөр ажил, албан тушаал эрхлэхэд шаардлагатай сургалтад хамруулах замаар шийдвэрлэх бодлогыг баримтална.

—–оОо—–

УлаанБаатар

cropped-cropped-111-960x300.jpg

Видео

Цаг агаар

Холбоос

Санал асуулга

Манай байгууллагын үйл ажиллагааны талаар таны санал

Нийт дүн