Нүүр хуудас ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ХӨХ ХОТОД ТОМИЛОЛТООР АЖИЛЛАВ

БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ХӨХ ХОТОД ТОМИЛОЛТООР АЖИЛЛАВ

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/365 дугаар захирамжийн дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах зорилгоор Нийслэлийн Засаг Даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ тэргүүтэй, нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Пүрэвсүрэн, нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ням-Очир, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл нарыг 2014 оны 05 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд томилолтоор ажиллааPicture3

Манай төлөөлөгчдийг тавдугаар сарын 12-нд Хөх хотын Ардын засгын газрын удирдлага хүлээн авч уулзан, талууд хамтран ажиллах боломжийн талаар санал бодлоо солилцжээ. Энэхүү уулзалтад БНХАУ-ын талаас Хөх хотын дарга Чень И, Хөх хотын орлогч дарга Ганбөх, Хөх хотын Хөдөө аж ахуйн газрын дарга Фань Айжи, Хөх хотын Худалдааны газрын дарга Гө Чэнган, Хөх хотын Гадаад харилцааны газрын орлогч дарга Ли Гүнгэ нар болон албаны бусад хүмүүс байлцжээ.

Улаанбаатар хотын төлөөлөгчид мөн Хөх хотын Хөдөө аж ахуйн газарт зочилж, нийслэлийн иргэдийн сүүний хангамжийг сайжруулах зорилгоор сүүний чиглэлийн 250 үнээний ферм байгуулах талаар хүсэлт тавьж, танилцуулга хийжээ. Мөн хүлэмжийн аж ахуй, мөөгний аж ахуй, мал эмнэлэг болон мэргэжлийн хяналтын чиглэлээр сургалт зохион байгуулах хүсэлт тавьсан байна. Энэ үеэр хүнсний бүтээгдэхүүний болон  эмийн хяналтын удирдлагуудтай уулзалт хийжээ. Түүнчлэн Хөх хотын Сайхан дүүргийн хүлэмжийн аж ахуй, хүнсний ногоо, зэрэг газар тариалангийн үйл ажиллагаатай танилцсан байна. Тус хүлэмжийн аж ахуй нь нийт 20 мянган га газарт өргөст хэмх, улаан лооль, гүзээлзгэнэ зэрэг жимс, хүнсний ногоо тариалдаг. Гэр бүлийн гишүүдийн тооноос хамаарч 2-3 хүлэмжийг 40 хувийн хөнгөлөлттэйгээр өрхүүдэд олгодог байна. Манай төлөөлөгчид сүүний чиглэлийн 10 мянган үнээтэй Сайхан фермийн үйл ажиллагаатай мөн танилцжээ. Өнөөдрийн байдлаар тус ферм 4100 ширхэг сименталь үүлдрийн гунжин үнээг Шинэ Зеланд улсаас импортоор оруулж ирээд байгаа ажээ. Нэг үнээ хоногт дунджаар 30 литр сүү өгдөг, саалийн бүхий л үйл ажиллагаа иж бүрэн механикжсан,  автомат удирдлагын систем нэвтрүүлсэн байна. Ойр хавийн тариаланчдаас ногоон тэжээл болон хүчит тэжээлээ нийлүүлдэг. Зохиомол хээлтүүлгээр малаа хээлтүүлдэг тул гарсан төлийн 98 хувь нь охин тугал гардаг. Хятадын сүүний зах зээлийн 40 хувийг дангаараа хангадаг бөгөөд “Мен ню” компани болон Америк, Шинэ Зеланд улсын  компаниуд хувьцааг хамтран эзэмшдэг ажээ.

Айлчлалын үеэр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Худалдааг дэмжих нийгэмлэгийн орлогч дарга Ли Шэн үндэстний бараа бүтээгдэхүүний яармаг худалдааны талаар мэдээлэл хийж, энэ оны байдлаар Хөх хотын 25 компани 175 сая долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад хийсэн бөгөөд уул уурхай хөдөө аж ахуй, ус суваг, ложистик, бохир усыг цэвэршүүлэх зэрэг салбаруудад үйл ажиллагаа явуулж, харин нийслэлийн харъяа 3 компани ресторан, амралтын үйл ажиллагааг Хөх хотод явуулж байгаа талаар танилцуулжээ. Мөн 2007 оноос уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа үндэстний бараа бүтээгдэхүүний яармагт Монголын үйлдвэр, худалдаа эрхлэгчдийг оролцохыг урьж байгаа илэрхийлжээ. Хөх хотын дарга Чинь-И үүрэг болгосны дагуу 10 павилоныг манай талд санал болгож байгаа бөгөөд талбайн түрээсгүй, байр хоол унааны зардлын хөнгөлөлттэй байж болох бөгөөд гаалийн асуудлыг ярилцаж шийдвэрлэхээр болсон байна.

Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийн очсон дараагийн газар бол ӨМӨЗО-ы Мэнцоканхан цөлжилтийн эсрэг өвс модны үржүүлэг, судалгааны төв. Үүний дараа төлөөлөгчид махны чиглэлийн хонины аж ахуйн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна. Хар толгойт, урумч, хан үүлдрийн жижиг сүүлт зэрэг гурван үүлдрийн хонийг Баяннуур аймгаас нийлүүлдэг. Хоногийн хүчин чадал нь 5000 тонн боловч хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа тул мал импортлох шаардлагатай байгаа тухай танилцуулсан байна.Picture2

Айлчлалын хүрээнд ӨМӨЗО-ы Багшийн Их сургуультай Санамж бичиг зурах үйл ажиллагааг зохион байгуулж, тус сургуулийн үйл ажиллагаатай танилцжээ. ӨМӨЗО-ны Багшийн их сургууль нь 210 га талбайд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 40000 оюутан сурагч, 2400 багш ажилчидтай, 36 мэргэжлээр сургалт явуулдаг, 16 улстай хамтран ажилладаг тухайгаа мэдээллээ. Энэ үеэр Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв Өвөрмонголын Багшийн Их сургуулийн хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулж гарын үсэг зурсан байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнийн  албан ёсны айлчлал үр дүнтэй болсон бөгөөд олон ажлын эхлэлийг тавьсан арга хэмжээ болжээ. Талууд дараахь чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. Үүнд, сүүний чиглэлийн 250 үнээний ферм байгуулах болон  хүлэмжийн аж ахуй, мөөгний аж ахуй, мал эмнэлэг болон мэрэгжлийн хяналтын чиглэлээр сургалт зохион байгуулах хүсэлтийг мэрэгжлийн байгууллагуудад  тавьж, ойрын хугацаанд албан ёсоор хариу өгөх, түүнчлэн ӨМӨЗО-ы Багшийн их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны дагуу үйлдвэр эрхлэгчдийг сургалтанд хамруулах зэрэг асуудлыг шийджээ.

Must Read

“ҮРЖЛИЙН ШИЛМЭЛ СҮРЭГ ХОРШОО”

“Үржлийн шилмэл сүрэг” хоршоо ХУД-ийн 14-р хороонд зохиомол хээлтүүлгийн байнгын пункт ажиллуулж эхлээд байгаа...

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн...

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧИЙГ ТОДРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 тоот тогтоолоор “Улсын аварга малчин өрх,...

“ЭРГҮҮЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх “ЭРГҮҮЛ” нэгдсэн арга хэмжээ эхэллээ. Эргүүлээр ажиллах албан хаагчид нь...