Нүүр хуудас ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА АВСТРИ УЛСЫН ВЕНА ХОТОД ТОМИЛОЛТООР АЖИЛЛАВ

АВСТРИ УЛСЫН ВЕНА ХОТОД ТОМИЛОЛТООР АЖИЛЛАВ

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/281  дугаар захирамжийн дагууБүгд найрамдах Австри улсын Хөдөө аж ахуйн салбарын дэвшилтэт техник, технологитой танилцах, туршлага судлах, хамтран ажиллах зорилгоор  Нийслэлийн Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газрын дарга Г.Пүрэвсүрэн, Нийслэлийн Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газрын Газар тариалангийн хэлтсийн дарга Ц.Төмөртулга, НЗДТГ-н Төсөл хамтын ажиллагааны хэлтсийн Австрийн төслүүд хариуцсан ажилтан Р.Эрдэнэ нар 2014 оны 4 сарын 20 -30 өдрүүд томилолтоор ажиллаа.

Picture1Айлчлалын  хүрээнд Австри Монголын “Очир” нийгэмлэгийн ерөнхийлөгч Dr.Franz Greif, Raumberg-Gumpenstein-ны сургалт, судалгааны төвийн захирал Dr. Karl Buchgraber,Вена хотын Газар тариалан, хүрээлэн буй орчны багшийн дээд сургуулийн  багш,  DI. Dr. Leopold Kirner, “Pyhra” ХАА-н мэргэжлийн сургуулийн  захирал –Ing. Franz Fidler, Обер-Австри мужийн ХАА-н танхим – DI. Michael Wöckinger, ХАА эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн  клубийн  Ерөнхийлөгч –Ursula Ludwig, Halbturn-ны Газар тариалан, худалдааны компанийн  эзэн –ноён Ludwig, Австрийн ХАА-н техникийн хяналтын зөвлөл – DI. Gebhard Aschenbrenner, Mönchhof дахь ХАА-н машин механизм, гагнуурын аж ахуй – Gerhard Huber,

Hannes Niedermayer-ийнБиоферм –  Johannes Niedermayer, Raiffeisen International  –  Christian Koller тэргүүтэй Австрийн ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулийн багш нар болон  бизнес эрхлэгчидтэй уулзав.

Альпийн нуруунд байрладаг Gumpenstein –ны судалгааны төв нь хөрс ургамлыг 30 жилийн өмнөөс эхлэн судлан 17-21 төрлийн ургамлын үрийг хамтад нь тариалж, үхрээс гарах ашиг шимийг нэмэгдүүлэх таримал ногоон тэжээлийг бий болгосонтой нь танилцсан. Наранцэцэг, эрдэнэ шиш, буудай гэх мэт хүнсний зориулалтын ургамлуудыг  сүүний үүлдрийн үнээнд  өгөхөөс татгалзаж,  судалгааны төвийн гаргасан  тухайн байгальдаа зохицсон таримал ногоон тэжээлийг хэрэглэснээр үнээнээс гарах сүүний хэмжээг нэмэгдүүлж чадсан. Уг төв нь тэжээл тариалалахдаа байгаль орчинд ээлтэй арга буюу хөрсийг эргүүлж хагалахгүйгээр тухайн ургамлын үрийг тариалан, хураан авдаг арга технологийг нэвтрүүлж  хөрсийг хамгаалдаг байна. Таримал ногоон тэжээл нь үнээнд хамгийн ихээр зохицож, ашиг шимийг нэмэгдүүлдэг бүрдэлтэй бөгөөд хадаж хураан аваад бүтүү уутаар ороож бооход 14 хоногт дарш болдог ба 2 жил хүртэлх хугацаанд хадгалах бүрэн боломжтой юм. Энэхүү төв нь дэлхийд ганц байдаг  ургамал судалдаг лаборатори талбайтай бөгөөд 2050 он хүртлэх цаг агаарын өөрчлөлтийг зохиомлоор бий болгож, тухайн нөхцөлд зохицон ургаж чадах тэжээлийн ургамлын үрийг судлан үржүүлж байна. Хөрсөнд янз бүрийн химийн бордоо хэрэглэх нь газрын гүний усанд сөргөөр нөлөөлдөг гэсэн зарим нэгэн эрдэмтэн судлаачдын онолыг лабораторийн туршилтаар үгүйсгэж харин ч хүрэн хөрсний үе нэмэгдэж байгааг харуулсан туршилтууд хийсэн байсан.

Түүнчлэн таримал ногоон тэжээл малын ашиг шимийг хэрхэн нэмэгдүүлж байгааг үхэр дээр гэдсэн дээр нь цоолтуур хийж,  туршиж судалгаа хийж байна.

Манай орны хувьд тухайн тарих тэжээлийн ургамалдаа тохирсон техник, тоног төхөөрөмж ашиглан газрын хөрсийг эргүүлэн хагалж техникийн зардлыг ихээхэн нэмэгдүүлдэг. Ингэснээр таримал тэжээлийн үнэ өсч, малын ашиг шимийг нэмэгдүүлэхдээ таримал тэжээлийг ашиглахгүй байгаа дутагдалтай байдал харагдаж байна. Таримал ногоон тэжээл тариалахдаа Gumpenstein –ны судалгааны төвийн  байгальд ээлтэй технологийг хэрэглэн нийслэл Улаанбаатар хот орчмын сийрэг, тачир ургадаг ургамлыг өтгөрүүлэх, сүүний чиглэлийн үнээний ашиг шимийг нэмэгдүүлэх тэжээлийг тариалж,  дарш үйлдвэрлэх боломжтой нь харагдаж байлаа.

Австрийн фермэрүүд нь Альпийн нурууны байгаль цаг уурын онцлогт зохицсон  Симментал үүлдрийн үнээг голлон тэжээж, 1 удаагийн саалтаар 17-18 л сүү авдаг байна. Бид айлчлалын хүрээндээ Marianne болон Manfred Gerl-ийн фермерийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Герман улсын Бавар мужийн фермэр эрхлэгчид ирж таримал тэжээлийг тариалах болон түүнээс  дарш хэрхэн бэлтгэх талаар  туршлага судлаж байсан. Нэг фермер дээд тал нь 50-100 үхэртэй байх нь хамгийн оновчтой бөгөөд  нэг үхрийн тэжээлд 1-2 га талбайд тариалсан тэжээл шаардагдана гэсэн тооцоолол дээр үндэслэн үйл ажилагаагаа явуулж байгаа нь ихээхэн анхаарал татлаа.

Манай фермэрүүд малын тоо толгойг хэт нэмэгдүүлэх бус нэг малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч, уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн сэтгэлгээнээс салж орчин үеийн судалгаа шинжилгээгээр нэгэнт батлагдсан арга технологиудыг нэвтрүүлэх тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй юм.

Айчлалын үеэр “Pyhra” ХАА-н мэргэжлийн сургууль болон бэлчээрийн аж ахуй, боловсруулалт эрхэлдэг “Grabnerhob”сургуулиудаар зочиллоо. “Grabnerhob”сургууль нь фермерийн хүүхдүүдийг 14 настайгаас эхлэн 17 нас хүртэл нь 3 жилийн хугацаанд сургаж мэргэжлийн зэрэг олгодог байна. Сургалтын 30% нь танхимаар, 70% нь практик дадлага хийх замаар явагддаг. Тухайн сургуулийн хувьд фермерийн аж ахуйд ашиглагдах  бүхий л тоног төхөөрөмжүүд, нам дор газар, өндөрлөг газарт мал маллах зориулалттай дадлагын баазтай. Энэхүү сургуульд хүүхдүүд суралцах явцдаа фермер хүний эзэмших ёстой бүх дадал чадварыг эзэмшдэг байна. Ингэснээр фермерүүдийн залуу халаа байнга бэлтгэгдэж, үе дажсан гэр бүлийн фермерүүд бий болж байна.

Манайд ч гэсэн фермерч болох сонирхолтой хүүхдүүдийг багаас нь бэлдэх сургалтын орчин үеийн баазтай сургалтын байгууллагуудыг байгуулах нь зүйтэй юм.

Must Read